УИХ-ын чуулганы Баасан гарагийн /2024.04.19/ нэгдсэн хуралдаанаар Малын тэжээл, гурилын импортын татварыг чөлөөлөх тухай хуулийг эцэслэн баталсан. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Иргэд хямд гурил хэрэглэх ёстой. Гэвч гурилын үнэ 2023 онд 2019 оныхоос 106 хувиар өсөж, компаниудын борлуулалтын орлого 79 хувиар өссөн. Тиймээс 2023 оны нэгдүгээр сард нэр бүхий гурилын үйлдвэрүүдэд ШӨХТГ-аас торгууль тавьсан ч шүүхийн маргаан жил тойрон үргэлжилж байгаа тул Засгийн газраас гурил, малын тэжээлийн гаалийн татварыг чөлөөлж, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх замаар үнийг бууруулах нь зүйтэй гэж үзэж, уг хуулийн төслийг өргөн барьсан юм.

Энэ хуулиар гурилын салбарт өрсөлдөөн бий болж, зах зээлд давуу байдалтай компаниудын нөлөөг бууруулна. Эцэст нь иргэд хямд гурил хэрэглэх боломж үүсэж байна. Энэхүү хууль нь 2024 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ” гэв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу