Улс төрийн нам, эвслүүд өчигдөр (2024.05.20) 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодрууллаа. Намууд жагсаалтдаа хэнийг багтааж, хэдэд жагсаах нь анхаарал татаж байв.

МАН жагсаалтдаа УИХ-ын гишүүн, сайд нарыг оруулахгүй, инженер, судлаач, багш, малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх мэт боловсон хүчин, нийгмийн төлөөллүүдийг оруулахаа мэдэгдсэн. Улмаар жагсаалтын нэгдүгээрт Ганзоригийн Лувсанжамцыг эрэмбэлжээ. 

Ганзоригийн Лувсанжамц гэж хэн бэ?

Тэрбээр Токиогийн Политехникийн их сургуульд суралцаж, архитектор мэргэжил эзэмшжээ. Дараа нь Монголд мэргэжлээрээ таван жил ажилласан байна. Энэ хугацаандаа Багануурын их сургуулиудын хотхон, Оюу Толгойн ил уурхайн ерөнхий төлөвлөгөө зэрэг төслүүд дээр ажиллажээ. 

Улмаар Япон Улс руу дахин очиж, Токиогийн их сургуульд Хот төлөвлөлтөөр магистр, докторын зэрэг хамгаалсан байна. Их сургуульд суралцах хугацаандаа эх орон руугаа чиглэсэн судалгааг дэлхийн бусад улсын хотуудтай харьцуулан хийдэг байжээ.

Түүний судалгаануудын нэг нь Монгол Улсын гол тулгамдаж буй асуудлын нэг хот төлөвлөлт, тэр дундаа гэр хороолол, түгжрэлийн асуудлаарх судалгаа байжээ. Тэрбээр 2021 онд докторын зэргээ хамгаалаад, эх орондоо ирсэн байна. 

Г.Лувсанжамц түгжрэл, утаа болон түүнээс ангижрах шийдлийн талаар “Medium”-д нийтлэл бичиж байв. Түүний нийтлэлүүдийг ЭНДЭЭС унших боломжтой. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу