Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр (2024.05.23) тохиож байна. Энэ өдрийг манай улсад 2019 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж ирсэн.
Бурхан багшийн их дүйчин өдөр (самгарди хэлээр Весак) нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон буюу “төрсөн, гэгээрсэн, нас барсан” өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ.

Дүйчин гэдэг нь бурхны бодь хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн өдөр болохыг толь бичигт тайлбарлажээ.

Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсад 1992 оноос хойш албан ёсоор тэмдэглэх болсон ба УИХ-аар 2019 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байна.

Тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг байна.

Энэ өдөр 10 хар нүгэл үйлдэхийг цээрлэх хэрэгтэй гэж номложээ. Тодруулбал,

  • Амьтны амь таслах,
  • Хулгай хийх,
  • Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах
  • Худал ярих
  • Хов өгүүлэх
  • Ширүүн үг өгүүлэх
  • Дэмий чалчах
  • Хүсэл шунал
  • Хорон сэтгэл
Мөн энэ өдрийг Шри Ланка, Малайз, Индонез, Балба, Тайланд, Сингапур, Мьянмар, Монгол, Энэтхэгт зэрэг улсууд Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Эдгээр орнуудын хүмүүс сүм хийдэд очих, бясалгал хийх, маани мэгзэм унших, буян үйлдэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Энэ өдөр нь Буддын шашинтнуудын хувьд Буддагийн амьдрал, сургаалыг дурсаж, түүний сургаалыг хэрэгжүүлэхийг сануулдаг чухал өдөр юм.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу