Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр болж, Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн Гунгаагийн Баясгаланг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонголоо.

Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан Монгол Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа юм.

ГУНГААГИЙН БАЯСГАЛАН

  • Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн.

Боловсрол

  • 1981 онд Баянхонгор аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль,
  • 1986 онд ОХУ-ын Москва хотын Улсын Их Сургууль,
  • 1998 онд БНЭУ-ын Дели хотын их сургууль тус тус төгссөн.
    Хуульч мэргэжилтэй, Хууль зүйн магистр зэрэгтэй. Орос, англи хэлтэй.
  • Ажилласан байдал
  • 1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хэсгийн прокурор, туслах прокурор,
  • 1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, Улсын ерөнхий прокурорын туслах, хэлтсийн дарга, Улсын ерөнхий прокурорын зөвлөх,
  • 1999-2000 онд Хууль зүйн яаманд газрын дарга,
  • 2000-2001 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2001-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх,
  • 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2012-2016 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал,
  • 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга.
  • Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу