Монгол Улсын гадаад худалдааны 2024 оны эхний таван сарын статистик мэдээллээс хүргэе.

2024 оны эхний таван сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 10751.1 сая ам.доллар болж, 2023 оны мөн үеэс 982.5 сая ам.доллар буюу 10.1 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 1960.8 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал АНУ-д 70.1 хувь, ОХУ-д 14.1 хувь, БНХАУ-д 5.0 хувь ногдож байна. Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 38.3 сая ам.долларын барааг нийлүүлжээ.

Барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл, БНХАУ-д 86.2 хувь, БНСУ-д 9.6 хувь, Тайвань-д 1.6 хувь, Энэтхэг-т 1.3 хувь тус тус ногдож байна.

Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 64.0 хувийг БНХАУ-аас, 18.9 хувийг БНСУ-аас, 7.2 хувийг ОХУ-аас тус тус олгосон байна. Нийт 55.9 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар авч үзвэл, ОХУ-д 89.9 хувь, БНХАУ-д 8.6 хувь тус тус ногдож байгаа аж.

Монгол Улс дэлхийн 144 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 38.2 хувь, ОХУ-д 26.0 хувь, Японд 10.0 хувь, БНСУ-д 4.1 хувь, АНУ-д 3.5 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 82.6 хувийг эзэлжээ.

2024 оны эхний таван сарын дүнгээр импортоор нийт 4395.2 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 932.3 сая ам.доллароор буюу 26.9 хувиар өссөн байна.

2024 оны эхний таван сард улаанбуудай 72.6 мян тн импортолсон нь өмнөх оны мөн үеэс 3629.9 дахин, улаанбуудайн гурил 13.9 мян тн импортолсон нь өмнөх оны мөн үеэс 155.9 дахин тус тус өсчээ.

Харин өндөг 10,8 сая импортолсон нь өмнөх оны мөн үеэс 86,7 хувь, цагаан будаа 10.5 мян тн импортолсон нь өмнөх оны мөн үеэс 50.6 хувь тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу