Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Амарбаясгалан болон тус албаны мэргэжилтнүүд НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба, тус албаны Бодлогын дүн шинжилгээ, улс төрийн газрын дэд захирал бөгөөд Улс төр, бодлогоор дэмжлэг үзүүлэх хэлтсийн дарга Федор Климчук, Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Игор Кондратье нартай уулзлаа.
Эдгээр төлөөлөгчид энэ сарын 10-11-ний өдөр манай улсад томилолтоор ажиллах хүрээндээ тус уулзалтыг хийж байна.
Уулзалтаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын шинэчлэлийн тухай ярилцсаны зэрэгцээ хүн худалдаалах, цахим гэмт хэргийн талаар санал солилцож, цаашид энэ чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх талаар тохиролцов.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу