Циркийн асуудал 2008 оноос эхлэлтэй ч өнөөдөр үргэлжилсээр байна. Их аварга Д.Дагвадорж “Цирк циркээрээ байна” гэж хэлсэн боловч 16 жил өнгөрчээ.
Циркийн барилгыг тойрсон газрууд “Рояалплаза” гэх компанийн мэдэлд очиж, 35 давхар оффис үйлчилгээ, орон сууцны төв цогцолбор барилга болох Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан тухай ноцтой баримтууд нээлттэй мэдээллийн сангуудаас илэрсэн. Гэхдээ одоогийн байдлаар өндөр барилга сүндэрлэчихээргүй байгаа ч барилгын ажил үргэлжилсээр буй юм. 
Хэдхэн сарын өмнө их аварга өөрийн цахим хуудастаа “Циркийг долдугаар сарын 7-нд нээж, түүхт 80 жилийн ойг нөхөн тэмдэглэнэ” хэмээн бичиж байв. Гэтэл сураг ажиггүй нам жим байсаар хэдийнэ хоёр өдөр хэтэрчихэж. Цаашлаад 16 жил чимээгүй байж ирсэн шигээ хорин жил ч таг чиг байхыг үгүйсгэхгүй.
May be an image of 3 people, scooter, phone, hospital and text that says '13:33 4G asashoryu68 1h 中 Music4video The Victory> X хЭлтэн та Эх бухэндээ машид Их Талар Талархалаа!! этгэлийн авшигт Япон XYH таньд XYH даах чинээгээрэз Ачав УРДЭГ юм гЭсэ H Хийх ажил их бн 2024/7/7HT Туухт 80 оЙГОО бид Монголчууд нехеΗ тэмдэглэнэ Монголын Цирк мандан бадраг Хурай) Send endmessage message'
Ямартай ч наадмаас өмнө нээж чадаагүй циркийг хэзээ үүд хаалгаар нь салхи оруулах тухай мэдээлэл одоогоор алга. Их аварга хүндхэн хагалгаанд орсон ч одоо бие нь хавьгүй дээрдэж, мэр сэр цахим орчинд сэтгэгдэл бичиж харагдах болсон.
Монголчууд нийтээрээ сайхан наадах гэж хотоосоо гараад, хэд хоног таг чиг болох учир цирк нэхэхгүй амар гэж бодож байж ч болох юм. Харин үүнийхээ дараа хэлсэн хугацаанаасаа хоцроод ч хамаагүй ашиглалтад оруулаасай даа.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу