Монгол Улс “Google Arts and Culture” цахим орчинд түүх, соёлынхоо нэгээхэн хэсгийг байршуулж, дэлхий нийтэд түгээж эхэлжээ.

Энэ хүрээнд Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Уран зургийн галерей, Монгол цэргийн музей зэрэг зургаан байгууллагын 52 сэдэв бүхий 645 мэдээллийг “Google Arts & Culture”-д байршуулж, зарим музейг виртуал хэлбэрээр үзэх боломжийг бүрдүүлж, долдугаар сарын 10-ны өдөр дэлхий нийтийн өмнө нээв.

Соёлын cайд Ч.Номингийн мэдээлснээр, дэлхий дахинаа Монгол Улсын үндэсний болон Улсын зэрэглэлтэй музей дэх үнэ цэнтэй үзмэрүүд, түүх, соёлын үл хөдлөх дурсгал зэрэг монголчуудын ондоошлын илэрхийлэл, бахархлын бэлгэдэл болсон соёлын өв дэглэгдэж, цахим орчинд танилцах боломж бүрдсэн төдийгүй эцэг өвгөдөөс өвлүүлж ирсэн оюуны их ундарга соёлын биет бус өвүүдийг “Google Arts & Culture”-аас тольдох боломж бүрджээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу