Оросын Батлан хамгаалах яам энэ сарын 10-ны өдөр, Оросын арми Купянск, Бонлиман, Донецк, Запорожье, Херсон чиглэлд довтолжээ.  Украины армийн хэд хэдэн хуягт машин, Америкт үйлдвэрлэсэн M777 их бууны систем, техник хэрэгсэл, нисгэгчгүй хэд хэдэн онгоц, “Хиппокамп” хоёр пуужинг тосон устгасан гэж мэдэгдсэн байна. 
Тэгвэл мөн өдөр Украины Зэвсэгт хүчний жанжин штаб, өнгөрсөн 24 цагийн дотор Украины зэвсэгт хүчин Бонлиман, Бахмут зэрэг дөрвөн чиглэлд Оросын довтолгоог няцааж, Оросын цэргийн хүчин, зэвсэг техник төвлөрсөн бүс, сумны агуулах, агаарын довтолгооноос хамгаалах системийн байрлалд цохилт өгч, олон төрлийн нисгэгчгүй онгоцыг устгасан гэж хариу мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу