Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 32 бөхийн нэгээс допинг илэрсэн талаар мэдээлээд, 14 хонолоо. Дүрмийн дагуу тухайн бөхөд мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор Б сорьцын шинжилгээ өгөх эсэхээ мэдэгдээд, шинжилгээ өгөхгүй бол нэрийг нь зарлах ёстой. 

Тухайн бөх Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргажээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн нэг бөх (тамирчин)-өөс допинг илэрсэн билээ. Тухайн бөх Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан болно. Б сорьцын шинжилгээний хариу ирэхээр албан ёсоор мэдээлнэ” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу