Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд Серби улсын нийслэл Белград хотод болж буй. Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглож байна.  

Тэмцээний 50 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Долгоржавын Отгонжаргал хагас шигшээ барилдаанд өчигдөр /2023.09.19/ олимп, дэлхийн дөрвөн медальт АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор ялж, ДАШТ-ий аваргын төлөө Японы алдарт бөх Юи Сүсакитай өрсөлдөхөөр шалгарсан юм. Тэрбээр ийнхүү Монгол Улсын баг нийт баг тамирчдаас “Парис-2024” олимпын хоёр дахь эрхийг хүртэв.

Ташрамд дурдахад, Д.Отгонжаргал одоогоос нэг жилийн өмнө Белградын дэвжээнд хагас шигшээд Хилдебрандтыг 6:2 оноогоор ялж байжээ. Харин өнгөрсөн долоодугаар сард Дэлхийн чансаа олгох Будапештын тэмцээнд дахин таарахад 0:10 оноогоор Хилдебрандт ялсан юм. 

Х.ТҮШИГ

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу