Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Мөнхбат нар нь Худалдаа хөгжлийн банканд давуу байдал олгон зах зээлийн ханшаас өндөр үнээр буюу 27,5 тэрбум төгрөгөөр 14 давхар барилгын хоёр давхрыг нь худалдан авсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ.

Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, байрыг хэт өндөр үнээр авсан гэж үзээд тус байрны зах зээлийн ханшийн зөрүү болох 4,9 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн шүүгдэгч Н.Мөнхбат нь “Мон Лаа” ХХК-д 2014 онд 3 сая ам.долларын зээл олгосон нь албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг мөн гэж үзжээ. Улмаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад дөрвөн жилийн хорих ял, тухайн үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан АН-ын дэд дарга Ч.Отгочулууд хоёр жилийн хорих ял оноолоо.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу