Уяачдын баярт зориулсан эрлийз буюу сонгомол дээд насны морины уралдаанд 79 хурдан хүлэг шандас сорин хурдаллаа. 

Түрүү магнайд, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын Алдарт Уяач Сэрээтэрийн Баярсайханы бор морь,

Аманд хүзүүнд, Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Ганзоригийн Ганбаярын буган хээр, чагттай сар морь,

Айргийн гуравт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Доржийн Баттөгсийн хүрэн халзан,

Айргийн дөрөвт, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар,

Айргийн тавд, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Баянмөнхийн Бямбадоржийн ухаа хонгор морь оржээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу