Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболдоор ахлуулсан бүлэг 04 дүгээр сарын 07-12-ны өдрүүдэд Хилийн цэргийн 0311 дүгээр ангид ажиллажээ. Энэ үеэр, алба хаах хугацаандаа амжилт гаргаж, хилийн дэглэмийн зөрчил илрүүлсэн дэд ахлагч Б.Отгонбаатарт “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө”,

байлдагч М.Дарханхүүг “Хилийн төлөө” тэмдгээр,
хилийн зөрчил илрүүлсэн, дэд түрүүч И.Алтангэрэл, байлдагч Э.Төгөлдөр нарыг Монгол Улсын “Онц хилчин” тэмдгээр тус тус шагнаж урамшуулжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу