Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байрны үйлчилгээнд хамтрагдаж буй хүүхдийн нөхцөл байдал, аймаг, нийслэл дүүргийн кейс шийдвэрлэлт үйлчилгээний явцын мэдээлэл солилцох уулзалт уулзалт зохион байгуулжээ.Уулзалтаар ХНХЯ, ГБХЗХГ, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, 9 дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга нар оролцлоо. Орон нутгийн хэмжээнд ажиллаж буй чиг үүргийн дагуу хэрэгжүүлж буй ажил үйлчилгээний нөхцөл байдал, кейс шийдвэрлэлтийн  үр дүнг уулзалтын үеэр танилцуулсан юм. Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2023 оны 1-р улирлын байдлаар  26002 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс 2404 дуудлагын дагуу кейс нээн ажиллаж 580 кейсд үйлчилгээг үзүүлж, 1824 кейстэй үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу