Эрэгтэйчүүдийн Клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид “Bayankhongor Crownd Geo” нэрээр оролцож буй билээ. Тэмцээн Бахрейнд тавдугаар сарын 14-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх юм.

Манай шигшээ баг хэсгээсээ хоёроор гарч, шөвгийн наймд шалгарсан. Шөвгийн найман багийг дахин хэсэгт хуваасан бөгөөд манай баг Индонезийн “Jakarta Bhayangkara Presisi”, Өмнөд Солонгосын “Incheon Korean Air Jumbos”, Японы “Suntory Sunbirds” багуудтай “E” хэсэгт орсон юм. 

Энэ хэсгийн эхний тоглолтоо өчигдөр /2023.05.19/ Индонезийн “Jakarta Bhayangkara Presisi” клубтэй хийж, 0:3 харьцаагаар ялагдал хүлээсэн. Мөн өмнөх “C” хэсгийн тоглолтдоо Японы клубт ялагдсан учир тэр тоглолтыг энэ хэсэгт тооцож, оноолно. Тэгэхээр хоёр хожигдолтой гэсэн үг.

Харин өнөөдөр /2023.05.19/ Өмнөд Солонгосын “Incheon Korean Air Jumbos” клубтэй 16:30 цагаас тоглох хуваарьтай байна. 

Өмнөд Солонгосын клубын тухайд, А хэсэгт байсан бөгөөд хэсгээсээ хоёроор гарч шөвгийн наймд шалгарсан баг юм. Мөн өчигдөр Японы “Suntory Sunbirds” клубт 0:3 хожигдсон. Одоогоор ямар ч оноогүй яваа. 

Монголын шигшээ баг ч мөн энэ хэсэгт ямар ч оноо аваагүй. Япон, Индонезийн клубууд тус тус хоёр хожилтой байгаа. Тэгэхээр манай баг энэ Өмнөд Солонгосын багийг хожсон ч, хожигдсон ч хагас шигшээд шалгарах боломжгүй гэсэн үг юм. Тиймээс 5-8 байрын хэдэд нь жагсахаа үзэхээр болж байна.

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу