УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн тэргүүлдэг НАМЭХ өнөөдөр хуралдаж шинэ ерөнхийлөгчөө сонголоо. Оны өмнө хуралдахаар товлогдсон ч тодорхойгүй шалтгаанаар хурлаа хойшлуулаад байсан НАМЭХ өнөөдрийн хуралдаанаараа Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо болгон нэрээ өөрчилсөн юм. Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн, Боомтын сайд Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн. Гишүүдийн зүгээс заалнаас УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлээд байв.

Харин УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нэрээ татсан юм. Ингэснээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өрсөлдөгчгүй нэр дэвшин, 94.59 хувийн саналаар сонгогдлоо.