Үргэлжлэн орж буй борооны улмаас Туул, Сэлбэ, Дунд голууд үерлэж, үерийн далан сэтэрчээ. Улмаар голын эрэг дагуух гудамж, талбай усанд автаад байна.

Үүнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлтэй байгаа учир авто замын дараах хэсгүүдийн хөдөлгөөнийг нөхцөл байдал сайжрах хүртэл тодорхойгүй хугацаагаар хаахаар болжээ. 

Үүнд, 

  • Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Натур” худалдааны төвөөс Нарны замын уулзвар хүртэлх,
  • “Баян Монгол” хорооллын нүхэн гарцаас Хүннүгийн гудамж хүртэлх,
  • Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Энхтайвны өргөн чөлөөний нүхэн гарцаас Нарны гүүрийн уулзвар хүртэлх,
  • Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Өргөө” амаржих газрын уулзвараас Нарны замын уулзвар хүртэлх,
  • Сэлбэ, Дунд гол дагуух авто замуудыг тус тус хаасан байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу