Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой баярыг тохиолдуулан Монгол Улсын урлаг соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Ардын жүжигчин Дагвадоржийн Мэндбаяр Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ.

Энэ үеэр Д.Мэндбаяр “Их баярлалаа, Гэр бүлээрээ ийм сайхан алдар хүртэнэ гэдэг ховор хувь тавилан. Ховд аймгийн захчингууддаа баярлалаа, Театрын хамт олон, нийт уран бүтээлчиддээ их баярлалаа” гэв.

Тэрбээр 1944 онд Ховд аймгийн Манхан суманд төржээ. Д.Мэндбаяр драмын театрын тайзнаа “Хар санаа ба хайр сэтгэл” жүжгийн Луизагийн дүрээс эхлүүлээд дэлхийн болон үндэсний сонгодог 100 гаруй жүжигт тогложээ.

Мөн “Энэ хүүхнүүд үү”, “Хүний мөр”, “Тунгалаг Тамир”, “Гарьд магнай”, “Галын урсгал”, “Мандухай цэцэн хатан” зэрэг алтан үеийн шидээвэр кинонуудад дүр бүтээсэн билээ.

Түүний хань, Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва 2021 онд мөн “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэн билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу