Ромын пап Франциск “Энэтхэг, Монгол, Португал, Франц улсуудад айлчилна” гэж Ням гарагт мэдэгдлээ.

Хамба лам наймдугаар сарын эхээр тохиох Дэлхийн залуучуудын өдрөөр Португалын Лиссабонд ажиллах аж. Дараа нь есдүгээр сарын 23-нд Францын Марсельд болох Газрын дундад тэнгисийн орнуудын шашны тэргүүдийн уулзалтад оролцох юм. Пап лам Монгол Улсад ирвэл энэ нь түүний Азийн орнуудад хийж буй анхны айлчлал болох юм. Францын өмнөд хэсгийн Марсель хотод хийх айчлалыг сэтгүүлчид, олон нийт мэдэж байсан ч Монголын талаарх мэдээлэл нь цоо шинэ зүйл байлаа.