Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр (2023.07.20) хуралдсан юм. Хурлын эхэнд үерийн нөхцөл байдалд хийсэн ажил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням танилцууллаа.

Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар Зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс болон гараашнуудыг буулгах, тохижуулах, цаашид авах арга хэмжээний тухай танилцуулсан юм.

Тэрбээр,

-Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 111 байршилд 8771 метр урт хашаа буулгахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 88 байршилд 6917 метр урт хашаа, хайс буулгаж, захирамжийн хэрэгжилт 80 хувьтай байна. Мөн энэ онд 132 байршилд 2355 гарааш чөлөөлөхөөс 81 байршилд 1297 гарааш чөлөөлж, ажлын явц 50 хувьтай байгааг хэллээ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, газар чөлөөлсөн байршлуудад тохижилтын ажлыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу