Украины Зэвсэгт хүчний цэргийн албан хаагч Евгений Голоднов нуувчид унтаад, оросуудад олзлогдоод сэрсэн тухайгаа ярьжээ. Тэрбээр өдөржин шуудуу ухсан бөгөөд командлагчийн тушаалаар амрахаар явсан байна.

Оросын Батлан хамгаалах яамны нийтэлсэн дүрс бичлэгт, цэрэг эр “Одоо нуувчинд орж унт гэсэн. Тэд ухарсан уу, эсвэл зугтсан уу би мэдэхгүй байна. Ямартаа ч Оросын цэргүүд намайг сэрээсэн” гэж ярьжээ. Мөн Голоднов аль болох хурдан гэртээ харихыг хүсч байгаагаа хэлсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу