Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Тээл гэдэг” газар (аймгийн төвөөс урд зүгт 105 км-т, сумын төвөөс баруун зүгт 80 км-т) наймдугаар сарын 5-ны өдрийн 20:40 цагийн орчим дөрвөн хүн уулан дээр гарч, утсаар ярих гэж явжээ.

Энэ үеэр хүчтэй аадар бороо орж, ууланд гарсан дөрвийн хоёр нь аянганд цохиулж нас барсан байна.

Энэ тухай мэдээллийг өчигдөр буюу наймдугаар сарын 6-ны өдрийн 11:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Тэднийг очиход иргэн Б (35 настай, эрэгтэй), иргэн Ч (36 настай, эрэгтэй) нар аянгад цохиулж нас барсан байжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу