DOBU.mn сайт аймгуудын Засаг дарга нарын талаарх мэдээллийг цувралаар бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад бид Говьсүмбэр аймгийн Засаг дарга Гомбодоржийн Батсуурийг онцолж байна.

1994 онд байгуулагдсан Говьсүмбэр аймаг өдгөө 18,042 хүн амтай. Монгол Улсын 21 аймгаас хамгийн жижиг нь тул байгуулагдсан цаг үеэсээ эхэлж УИХ-ын сонгуульд Дорноговь аймагтай нэг тойрог болж ирсэн. Төсвийн тухайд ч бусад аймгуудаас хамгийн бага хуваарилагддаг.  2023 онд Говьсүмбэрт хамгийн бага буюу 11 тэрбум төгрөгийн төсөв хуваарилсан юм. Харин Засаг дарга Г.Батсуурь нь аймгуудын Засаг дарга нараас хамгийн баян нь. 

Түүний хувьд 1992-1996 оны хооронд Техникийн их сургуулийг Нефть, барилга байгууламжийн инженерээр төгсөж, мэргэжлээрээ 10 жил ажиллажээ. Энэ хугацаанд Удирдлагын академийг дүүргэж, 2006 оноос улс төрийн замналаа эхэлсэн байна. 

2006 онд аймгийн Засаг даргын орлогч хийж, 2016 онд аймгийн Засаг дарга болж байсан түүхтэй. Үүний дараа, 2020 оноос Говьсүмбэрийн Засгаар Г.Батзам томилогдон ажиллаж байсан ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хууль зөрчиж байгаа, мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Засаг дарга нарт хариуцлага тооцож, огцруулна” хэмээн мэдэгдсэнийхээ дараа Г.Батзамыг огцруулсан юм. 

Улмаар 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд аймгийн ИТХ-аар Г.Батсуурийг нэр дэвшүүлснээр, Ерөнхий сайд батламжилсан. Ингэж Г.Батсуурь хоёр дахь удаагаа Говьсүмбэр аймгийн Засаг дарга болжээ.

Гэхдээ Г.Батсуурь, Г.Батзам нарыг хоёуланг нь УИХ-ын гишүүн асан З.Энхболдтой холбох нь бий. Түүнийг З.Энхболдыг УИХ-ын дарга байхад нь үйлчилж байсан гэдэг.

Харин З.Энхболдын тухайд 20 жил улс төрийн тогоонд буцалчихаад, 2017 оноос ЕТГ-ын даргаар томилогдож, Х.Баттулгын улс төрийг тайзны араас дэглэж явсан хүн. Түүнийг Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг угааж баяжуулаад экспортод гаргадаг гэх “Страто” ХХК-тай холбодог билээ. 

Г.Батсуурь даргын хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал 2018 онд өөрийн орлогоо 69 сая 500 мянган төгрөг, гэр бүлийн орлогоо 43 сая 500 мянга гэж мэдүүлж байжээ. Харин 2022 онд өөрийн орлого нь 31 сая 200 мянган төгрөг болж буурчээ. Өөрийн орлого нь ийн буурсан байхад гэр бүлийн гишүүдийнх нь орлого бараг дөрөв дахин өсөж, 169 сая болсон байх юм.

Анзаарвал, тэрбээр 2020 оны долдугаар сараас 2022 оны наймдугаар сар хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан. Дэд сайдаар ажиллаж эхлэх үедээ түүний АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал 2019 онд 29 сая байсан гэр бүлийнх нь орлого 2020 онд 10 дахин нэмэгдэж, 315 сая төгрөг болж байжээ. Түүнийг Засаг дарга байх хугацаанд ийн нэмэгдсэн гэсэн үг юм. 

Тэрбээр нэг тэрбум 25 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр авто гражтай. 70 сая төгрөгөөр үнэлэгдэх жийп болон туулах чадвар өндөр “Toyota, LEXUS RX330- 1” автомашинтай. 512 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай. Үүнд, тэмээ-21, адуу-180, хонь-450, үхэр-32, ямаа-180 буй.

92 сая төгрөгийн газар, 80 сая төгрөгийн хадгаламж, 110 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй, 230 сая төгрөгийн авлагатай ажээ. Хоёр тэрбум төгрөгийн хөрөнгөтэй ийм нэг дарга Говьсүмбэрт байна. 

Түүний боловсрол, ажлын туршлагатай танилцъя.

Боловсрол: 

  • 1984-1994 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын нэгдүгээр сургуулийг
  • 1998 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.
  • 2013 онд Эдийн засаг-Бизнесийн дээд сургуульд “Төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага ба төрийн алба” сэдвээр магистрийн зэрэг хамгаалсан. 
  • 2016 онд Хдөө аж ахуйн их сургуулийн Агрономын докторын сургуульд элсэн суралцжээ.

Ажлын туршлага: 

  • 2006-2008 онд Бургастай гаалийн хорооны гаалийн улсын байцаагч
  • 2008-2009 онд Эрдэнэт гаалийн хорооны гаалийн улсын байцаагч
  • 2009-2012 онд Гашуун сухайт гаалийн хорооны гаалийн улсын байцаагч
  • 2014-2016 онд Говь-Алтай аймгийн Засаг дарга
  • 2020 оноос Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу