Есдүгээр сарын 18-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ЭХЭМҮТ-ийн орчимд машинтай хоёр иргэн замаар явж байсан энгийн иргэд рүү хутга барин дайрч, машинаар хөөж буй бичлэг цахим орчинд тархсан.

Бичлэгт цагаан хашааны хажуугаар зорчиж явсан эрэгтэй, эмэгтэй хоёр иргэн рүү нэгэн этгээд автомашинаас гарч ирэн халдахыг оролдож буй нь бичигдсэн байгаа юм. 

Цагдаагийн байгууллагаас уг үйлдлийг шуурхай шалгаж, хэргийн үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон, эрүүгийн хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу