УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Д.Ариунболд, Д.Наранхүү нартай хамтран 10 компаниар дамжуулан нүүрс зөөж байсан талаар хэвлэлүүд мэдээлж буй. 

Тодруулбал, нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж байхдаа гадагшаа оргон зайлсан иргэн Д.Наранхүүг БНХАУ-д зүсээ хувилгасан байхад нь хуулийн байгууллагынхан олж тогтоосон бөгөөд “шувуу” ажиллагааны хүрээнд авч ирэх гэж буйгаа мэдэгдсэн. Эл мэдээлэл гарсны дараа түүнийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй холбосон мэдээллүүд хөвөрч эхэлсэн юм.

Үүнд Ш.Раднаасэд гишүүн цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг хийжээ. 

Тэрбээр “Сүүлийн үед нэр бүхий сайтуудаар БНХАУ-д саатуулагдсан Наранхүү гэдэг хүнтэй холбож намайг хамтран нүүрс зөөдөг байсан гэх худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байна.

Надад энэ хүнтэй холбоотой ямар ч бизнесийн үйл ажиллагаа байхгүй бөгөөд АТГ энэ асуудлаа хурдан шалгаж үнэнийг тогтоож олон нийтэд мэдэгдэнэ үү.

Асуудал тодорхой болоод ирэхээр айж сандарсан нүүрсний жинхэнэ хулгайчдад хандаж хэлэхэд надруу чиглэсэн энэ кино зохиол, захиалгат нийтлэлээ одоо зогсоо” гэсэн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу