Монтенегро улсын Брезнад болсон Залхуурлын аварга шалгаруулах тэмцээнд гоо заслын эмч Лидия Маркович 50 хоног залхуурч хэвтсэнээрээ түрүүлсэн талаар “Prva Srpska Televizija” мэдээлжээ.

Аварга шалгаруулах тэмцээний дүрмийн дагуу оролцогчид юу ч хийлгүй зөвхөн хэвтэх л “ажилтай” аж. Тэд өдрийн цагаар гурван удаа 15 минутын завсарлага авч байжээ.

Никшичийн уугуул Маркович эдгээр завсарлагааны хугацаанд үсээ угааж, шүршүүрт орж, гүйж амжсан тухайгаа мэдээлжээ. Лидиягаас гадна түүний нутаг нэгт Филип Кнезевич финалд шалгарсан аж.

Залхуурлын аварга шалгаруулах тэмцээний ялагчийн шагнал 1000 евро байжээ. Өнгөрсөн 2021 онд тэмцээний шагнал ердөө 300 евро байсан аж.

2018 онд Никсич хотын оршин суугч Милош Радулович, Анжела Дендич, мөн Подгорица, Тиват хотын оршин суугч Милка Додерович, Тиват Дижана нар 49 цаг хэвтсэний эцэст Залхуурлын аварга шалгаруулах тэмцээнд шалгарч байжээ.

Эх сурвалж: PRVA.RS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу