Гуравдугаар сарын 5-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлын тайлан тавилаа. Ли Кэчян хэлэхдээ, “Сүүлийн 5 жилд Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил дэлхийн нийтийн анхаарлыг татсан томоохон амжилтад хүрлээ. Хятадын ДНБ 121 их наяд юаньд хүрч, 5 жилийн хугацаанд жилийн дундаж өсөлт 5.2 хувьд хүрч, 10 жилийн хугацаанд 70 шахам их наяд юаниар нэмэгдэн, жилийн дундаж өсөлт 6.2 хувьд хүрсэн. Хятадын эдийн засгийн хүчин чадал мэдэгдэхүйц сайжирсан” гэжээ.
Тайлангаас үзвэл, өнгөрсөн 5 жилд Хятадын өөрчлөлт нээлтийн ахиц эрчимжиж, “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулах ажил тогтвортой хөгжиж, Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын хэмжээ 40 их наяд юанийг давж, гаднын хөрөнгө оруулалтыг татсан, гадаадад хөрөнгө оруулсан хэмжээгээрээ дэлхийд дээгүүр бичигдэж байна. Үүнээс зэрэгцээ, Хятад улс ядуурлыг бууруулах, технологийн шинэчлэл, экологийн орчныг сайжруулах чиглэлээр ч үр дүнтэй сайн ажиллажээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу