“Motive” хамтлагийн 15 жилийн ой энэ жил тохиож буй. Тэд ойн баяраа тохиолдуулан арваннэгдүгээр сарын 18-нд “Zaisan Hill Event Hall”-д “The Night” хэмээх тоглолт хийх гэж буй юм. 

Тэд тоглолтынхоо орлогоос 10 сая төгрөгийг УГЗ С.Баатарсүхийн эмчилгээнд хандивлах ажээ. 

Сануулахад, УГЗ С.Баатарсүх тархины цус харвалт өгч, ярих болон бусад чадвараа алдсан тухай сурвалжилга олон нийтэд хүрсэн билээ. 

Тэрбээр “Цэнхэр залаа”, “Цэцгэн зүйрлэл”, “Нүдэн нуур”, “Дөрвөн улирал, хоёр амраг” зэрэг олон дууны хөгжмийг бүтээсэн эрхэм юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу