УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо өнөөдөр (2023.11.27) хуралдлаа. Тус хуралдаанаар нүүрсний хэргийг хянан шалгах, нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын албан ёсны товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлах асуудлыг хэлэлцсэн.

Улмаар эхний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болж, дөрвөн асуудлын хүрээнд 175 хүнийг гэрчээр дуудаж буйгаа зарласан. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд “Түр хорооны гишүүдэд хэн нэгнийг гэрчээр дуудах эрх байхгүй. Томилогдсон шинжээч, шалгагч нар шалгалтын явцад зайлшгүй тодруулах асуудал байгаа хүмүүсийг гэрчээр дуудахаа хэлж, зарлаж байгаа юм. Гэрчээр дуудна гэдэг бол гэмт хэрэгтэн гэсэн үг биш. Түр хорооны сонсголд дуудагдсанаараа тэр хүмүүсийг буруутгаж болохгүй” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу