“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

            

Сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн ерөнхий мэдээллийг судалж байна. Шинжээчийн танилцуулснаар, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан тендер сонгон шалгаруулалтад 2012-2023 оны хугацаанд гурван удаа оролцож, гэрээ байгуулжээ. Тодруулбал,

  • 2011 – Төсөвт өртөг байхгүй. Санхүүжилтийн дүн 64 тэрбум 372 сая,
  • 2015 – 1 их наяд 419 тэрбум 511 сая,
  • 2021 – 2 их наяд 229 тэрбум 281 сая,

Нийт 3 их наяд 700 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. 

I. 2011 ХИЙСЭН ГЭРЭЭНИЙ ЗӨРЧИЛ

2011 онд “Макмахон Лимитед”, ХБНГУ-ын “ББМ Оперта” хамтарсан аж ахуйн нэгж “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай “Тавантолгой ордын Цанхийн зүүн талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулах” таван жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Гэтэл тус хамтарсан компани эл гэрээний эрх үүргээ 2012 оны гуравдугаар сарын 25-нд “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-д шилжүүлсэн байна. 

“Ти Ти Жи Ви Си Өү” ХХК гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2012 оны хоёрдугаар сарын 15-нд үүсэн байгуулагджээ. 

II. 2015 ХИЙСЭН ГЭРЭЭНИЙ ЗӨРЧИЛ

2015 оны есдүгээр сарын 29-нд тус компани 38 сарын хугацаатай нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ байгуулжээ. Энэ нь 1 их наяд 419 тэрбум 511 сая төгрөгийн санхүүжилттэй. Хуулиар тус компанитай 50 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий нэмэлт гэрээ байгуулах боломжгүй байжээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу