“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

            

Сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн ерөнхий мэдээллийг судалж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: “Эрдэнэс Тавантолгой”-д эзэн сууж, авах гэсэн санаархал томоохон бүлэглэлүүдээс гарч ирсэн. Нүүрс удахгүй үнс болно. Төрийн компани нүүрс ухдаггүй юм гэх PR-ийг тухайн үед маш хүчтэй явуулж байсан. Тус компанид Хятадын нэг, Монголын нэг компанийг 100, 99 жилийн хугацаатай оператораар оруулах яриа хэлэлцээр 2014 оны арванхоёрдугаар сард эхэлсэн. Би тэр ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар томилогдсон байсан.

Ажлын хэсгийн анхны хуралд орохдоо би эсэргүүцсэн. Гэтэл намайг долоо хоногийн дараа ажлын хэсгээс хассан. Сарын дараа эрүү үүсгэж, хорьсон. Гурван сарын дараа  тэр гэрээ нь УИХ-д орж ирсэн. Анхнаасаа энэ ордод эзэн сууж, ашиглах гэсэн томоохон бүлэглэлийн үйл ажиллагаа явсан. Үүнээс нь болж бидэнд эрүүгийн хэрэг үүсгэж байсан. 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Ямар хүмүүс оролцоотой, эсвэл ямар бүлэглэл оролцоотой гэдгийг та өөрийнхөө мэдээлэл өгч болох хэмжээнд ярьж болох уу?

Б.Энхбаяр:Тухайн үед төр засгийн удирдлага, Ерөнхийлөгчийн зүгээс ийм санал, санаачилга гарсан. 

Б.Энхбаяр: Тухайн үед Ерөнхийлөгч нь хэн байлаа?

Б.Энхбаяр: Ц.Элбэгдорж байсан. Энэ ордыг хамтарсан консорциумд шилжүүлж, урт хугацаатайгаар ашиглуулах яриа, хэлэлцээг маш эрчимтэй явуулж байсан.

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу