“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн сонсголд дуудагдсан гэрчүүдийн жагсаалтад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн нэр байсан билээ. Гэвч түүнийг сонсголд оролцуулахааргүй болжээ. Үүнтэй холбогдуулан түүний эгч болон хүргэн ах мэдээлэл хийлээ.

Б.Ганхуяг нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Түр хорооны дарга Б.Энхбаярт хүргүүлжээ. Хүсэлтийг нь түүний эгч уншиж, Б.Энхбаяр сайдад өглөө. 

Хүсэлтэд “Б.Ганхуяг миний бие таны зохион байгуулж буй нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан гэж ойлгосон. Гэтэл өнөөдрийг хүртэл намайг дуудсангүй. Тиймээс би сонсголд өөрийн биеэр оролцох хүсэлтээ байгаагаа дамжуулж байна. Эл хүсэлтийг минь хангаж өгнө үү. Би одоо Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сонсголд оролцуулах эсэх талаар таны хариуг хүлээгээд сууж байна” гэжээ. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу