“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнгөрөгч 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд АТГ-аас баривчилж, цагдан хорьсон билээ. Түүнээс хойш цагдан хориог нь сар сараар сунгасаар нэг жил болж байна. 

Б.Ганхуягийг цагдан хорьсноос хойш эрүүл мэндийн хувьд муудаж, биеэр нь тууралт гарч байгаа талаар ар гэрийнхэн нь хэвлэлд мэдээлж ирсэн. Б.Ганхуяг ч шүүх хуралд оролцох үеэрээ энэ талаар хэлж байв. 

Түүний биеийн байдлын талаар өнөөдөр /2023.12.06/ эгч болон хүргэн ах нь мэдээлэл өглөө. Тэд “Б.Ганхуягийн үс, цус, шээсэнд шинжилгээ хийлгүүлсэн. Шинжилгээгээр биеэс нь 9.06 хувийн хүнцэл илэрсэн. Энэ нь байх ёстой хэмжээнээс 9200 дахин их буюу үхэлд хүргэх эрсдэлтэй гэж нарийн мэргэжлийн эмч дүгнэсэн” хэмээн ярьсан. 

Энэ асуудлыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлжээ.

Шалгалтын  ажиллагаа дууссаны дараа олон нийтэд мэдээлэх аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу