Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр (2024.01.17) боллоо. Хуралдаан 12 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Хуралдааны эхэнд хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа хуралдааныг хаалттай горимд шилжүүлж, шинжээч томилох тухай Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталжээ.

Дараа нь Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган завсарлаж байгаатай холбогдуулан завсарлагааны хугацаанд Хянан шалгах түр хорооны гүйцэтгэх ажлууд болон дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.  

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу