XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд хоёр өдрийн турш боллоо.

Барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Аврагч спорт хорооны бөх, Улсын аварга О.Хангай түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх, Улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ. 

Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Давст сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх, Улсын аварга П.Бүрэнтөгс, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Улсын начин Д.Амарсайхан нар шалгарав.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу