Монгол Улсын шигшээ баг Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ны 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд анх удаа шалгарсан билээ. 

Урьдчилсан шатны “С” хэсэгт Монголын шигшээ баг Хятад, Гуам, Японы шигшээ багтай таарсан. Улмаар эхний тоглолтоо өнөөдөр (2024.02.22) 19:30 цагаас Хятадын багтай хийнэ. 

“FIBA Asia Cup 2025”-ын урьдчилсан шатанд нийт 24 баг дөрвөөрөө зургаан хэсэгт хуваагдсан. Баг тус бүр хэсгийн багуудтайгаа гэртээ болон талбайд нь ээлжилж тоглосноор нийт зургаан тоглолт хийх юм. Хэсэг тус бүрээс хамгийн өндөр оноотой хоёр баг 2025 оны Азийн аваргад тоглоно. Мөн гуравдугаар байр эзэлсэн зургаан баг нэмэлт тоглолт хийж, дөрөв нь Азийн аваргын эрхээ авах юм.

Сануулахад, Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар Грекийн мэргэжилтэн, “Эрдэнэт Майнерс”-ын дасгалжуулагч Фрагкиас ажиллана.

Багийн бүрэлдэхүүнд: 

    • М.Өлзий-Орших (Ай Эйч Си Эйпс)
    • Т.Ууганбаяр (Бишрэлт Металл)
    • Г.Ган-Эрдэнэ (Эрдэнэт Майнерс)
    • О.Эрдэнэцогт (Би Сэй Эйч Гарьд)
    • Н.Батбаяр (Ай Эйч Си Эйпс)
    • А.Тэмүүжин (Эрдэнэт Майнерс)
    • С.Төгөлдөр
    • А.Ананд (Хасын Хүлгүүд)
    • О.Энхбаатар (Эрдэнэт Майнерс)
    • А.Энхбаясгалан (Бишрэлт Металл)
    • Б.Билгүүн (Хасын Хүлгүүд)
    • О.Тулга (Япон)
    • Х.Оргил (Япон)
    • А.Азбаяр (Хасын Хүлгүүд) нар багтсан.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу