Уг нь Ардчилсан нам (АН) нийслэлд ялалт байгуулъя гэж хүссэн бол Нийслэлийн Ардчилсан намын даргаар Т.Батцогтыг сонгохгүй байсан юм. Монгол Улсын хүн амын талаас илүү нь амьдардаг нийслэлд үер усны гамшиг, утаа, ногоон автобусны “наймаа”, газрын авлига, газын дэлбэрэлт, авто замын түгжрэлээс эхлээд асуудал болгон байна. 

Найман жилийн дараа нийслэлд ялалт байгуулах бүрэн боломж нь хөрсөн дээрээ бүрдсэн. Гэвч Ардчилсан намынхан Д.Сумъяабазарын аманд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Батцогтыг өгчихсөн.

Т.Батцогтын хувьд “Женко” Х.Баттулгын квотоор нийслэлийн АН-ын даргад нэр дэвшин ялсан. Тэгэхээр нийслэлийн АН-ыг “Женко” атгаж байгаа гэсэн үг. Атгаг санаа нь, өөрийн харяаны хүмүүсээ хамгийн олноор нь нэр дэвшүүлэх боломжоо Х.Баттулга авч чадсан гэсэн үг.

Нийслэлийн АН-ын дарга нийслэлд ямар хүмүүсийг нэр дэвшүүлэхийг шийднэ. Тиймээс асар том боломж, эрх мэдэл боловч юу ч хийдэггүй “дүлий” нөхрийг даргаараа тавьсан нь нийслэлийн АН-ын алдаа болсон. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр ч үүнийг мэдэж байх ёстой.

Гэтэл “бөх” гэж гоочилж, чичлүүлдэг Д.Сумъяабазар гурван удаа УИХ-д сонгогдож, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан. Туулсан замнал, улс төрийн карьерын хувьд Т.Батцогтоос хавь илүү. Сонгуульд өрсөлдвөл ялна. Барилдвал давна гэдэг нь маш тодорхой болчихсон.

Дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа бичиг цаас барьж гүйцэтгэгч хийж байснаас бодлого боловсруулж, тактик хэрэгжүүлсэн түүх байдаггүй юм билээ, Т.Батцогт.

Нийслэлд АН ялах бүх боломж, тохироо нь бүрдсэн ч Д.Сумъяабазарыг давж унах даргагүйн улмаас тэд амаараа шороо үмхэх бололтой. УИХ-ын сонгуульд Д.Сумъяабазар Сонгинохайрхандаа нэр дэвшээд, гишүүн болох магадлал хамгийн өндөр. Харин Т.Батцогт Баянзүрх дүүрэгт нэр дэвшвэл эсрэгээрээ гарах магадлал хамгийн бага болчихоод байгаа хүн.

Ийм хоёр хүнээр тэргүүлүүлсэн МАН, АН-ынхан УИХ болон орон нутгийн сонгуульд тоосоо өргөх нь дээ.

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу