Реппер, найруулагч, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан есдүгээр сарын 14-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “ПУУЖИН БАЯРАА” нэртэй тоглолт хийх тухайгаа мэдэгдсэн билээ.

Түүний тоглолтын “Earle bird” тасалбар худалдаанд гарчээ. Нэг тасалбар 79,000 төгрөгөөр худалдаалагдаж буй юм байна.

Тоглолтын тасалбарын https://www.ticketx.mn сайтаар болон 7272-0022 дугаараар холбогдон захиалах боломжтой аж.

Сануулахад, тэрбээр өнгөрөгч гуравдугаар сарын 13-нд “Жингүйдсэн Пуужин” хэмээх шинэхэн уран бүтээлээ олны хүртээл болгосон. Энэ үеэр тэр “ODYSSEY” хэмээх цомог гаргахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн билээ. Мөн “Удаан төлөвлөсөн цогц ажил маань ийнхүү эхэлж байна” хэмээн хэлж байв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу