Монгол, ОХУ-ын хилийн Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан авто замын таван боомт 2024 оны дөрөвдүгээр сарын 28, 29, 30-нд түр хаах хуваарьтай байна. Мөн Боршоо боомт дөрөвдүгээр сарын 29, 30-нд хаагдана.
Харин агаарын болон Сүхбаатар төмөр замын боомт, Алтанбулаг, Эрээнцав авто замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана.
ОХУ-ын нийтээр тэмдэглэх буюу Хөдөлмөрчдийн баярын өдрүүд тохиож байгаа тул ийнхүү боомтуудыг түр хаана.
Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтуудыг түр хаахаар Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцсон байдаг аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу