МАН-ын Бага хурал эхлэх дөхөж, намын гишүүд хуралдаа оролцохоор ирцгээж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр УИХ-ын 2024 оны сонгуульд зүүн бүсэд нэр дэвшихээ илэрхийлээд буй билээ. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Танд улс төрийн туршлага бий юу?

-Залуу насандаа хийж бүтээсэн, төрийн албанд ажилласан гэх мэт амьдралын туршлага надад байна.

-Ард түний боломжийг хулгайлж, зээлээр сурсан хүн нэр дэвших ёс зүйн эрхтэй гэж та бодож байна уу? 

-Би зээлээ буцаагаад төлчихсөн. Зээлээ тэглүүлээгүй, буцаагаад мөнгөөр нь төлсөн. Тийм учраас бусад хүмүүст боломж олгосон гэж бодож байгаа. 

-Ерөнхийлөгчийн дүү гэдэг нь танд давуу тал болох уу?

-Давуу тал болсон юм байхгүй. Би бол Ухнаагийн Отгонбаяр гэж хувь хүн. У.Хүрэлсүхийн дүү гэхээс илүү нэр дэвшигч гэдгээр маань хараарай. 

-Гэр бүлээрээ улс төрд орж байна гэдэг шүүмжлэл байна. Үүнд та юу хэлэх вэ?

-Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ гэдэг бол тусдаа байгууллага. Би Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу