Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Булганы нутаг, Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр их хэмжээний бороо орно.

Малчид, иргэд, аялагчидын анхааралд: Төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 5-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж, секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Туул голын хөндийгөөр +11…+16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27…+32 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж, +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 6-НААС 10-НЫГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 9-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зургаадугаар сарын 7, 8-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 6-нд нутгийн хойд хэсгээр, 7, 8-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14…+19 градус,

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +26…+31 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна. 9-нөөс ихэнх нутгаар хална.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу