Зуны амралтаа хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүлэх олон арга бий. Монгол Улсын хувьд байгалийн үзэсгэлэнт газар ихтэй тул гэр бүлээрээ аялалд явах нь элбэг. Мөн хөдөө гэртээ очиж, аж ахуйн ажилд туслах нь бий бол хотод зуны амралтаа зугаатай өнгөрүүлэх газар цөөхөн байдаг.
Нийслэлийн ойр орчим ногоон бүс болон цэцэрлэгт хүрээлэн, музей, үзвэр үйлчилгээний газруудаар л цагийг өнгөрөөж болно. Гэвч эдгээрээс хангалттай мэдрэмж авч чадахгүй, нэг л уйдах юм шиг санагдаж байвал танд дараах аргуудыг санал болгоё.
Юуны өмнө зуны амралтаа зөвхөн өөртөө зориулахаар шийдсэн бол та төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Гэр бүлийн ажил болон бусад гадуурх ажлыг тооцоолон, үлдсэн цагаа зөвхөн өөртөө зарцуулахаар төлөвлөөрэй.
Байгальд гарч амрах
  1. Аялах: Гэр бүлээрээ эсвэл найзуудтайгаа хамт аялал зохион байгуулах. Үүнд майхан барих, голын эрэг дээр тоглох, байгалийн сайханд алхах гэх мэт зүйлс багтана. Нийслэлийн ойр орчимд Чингэлтэй, Богд хан зэрэг уул, Хадат, Хандгайт, Шаргаморьт гэх мэт үзэсгэлэнт газрууд цөөнгүй бий. 

How to Choose a Hiking Trail: Tips Before Heading Out – Bearfoot Theory

  1. Кемп хийх: Зуны кемп нь сурагчдад шинэ ур чадвар эзэмших, шинэ найзуудтай болох, адал явдалтай учрах боломж олгодог. Нийслэл болон хотын ойр орчимд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг цөөнгүй газрууд байдаг. Жишээлбэл, галт тэрэгтэй аялал, морин аялал, ойн цоорхой дахь кино театр гэх мэт.
Спортын үйл ажиллагаа

Why Do Some People Call Football “Soccer”? | Britannica

  1. Спортын тэмцээнүүд: Сагс, хөл бөмбөг, волейбол зэрэг спортын тэмцээн зохион байгуулж, найзуудаа урих. Мөн өөрийн хичээллэдэг спортын төрөлдөө зарцуулах цагаа тооцоолон заал, талбай сургалтын төвүүдийг судалж, хичээллэж болох юм.
Бүтээлч үйл ажиллагаа

Зуны амралтаа бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 6 зөвлөмж | Unread Today

  1. Зураг зурах, гар урлал хийх: Уран зураг зурах, шавар ваар хийх, модон урлал зэргийг сурах. Гэрийн нөхцөлд тавю тухтай орчинг өөртөө бий болгож дүрслэх урлагийн 
  2. Музей, үзэсгэлэн үзэх: Орчин тойрны музей, урлагийн галерей үзэж сонирхох. Нийслэл хотод олон сонирхолтой музей бий.
  • Монголын үндэсний түүхийн музей
  • Монголын дүрслэх урлагийн музей
  • Монголын театрын музей
  • Монголын Байгалийн Түүхийн Музей
  • Чойжин ламын сүм музей
  • Богд хааны ордон музей
  • Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын музей
  • Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
  • Олон улсын оюун ухааны музей
  • Монголын угсаатны зүйн гэр музей
  • Цагдаагийн музей
  • Монгол цэргийн музей
  • Чингис хаан үндэсний музей
  • Г.К.Жуковын гэр музей
  • Улаанбаатар хотын музей
Оюуны хөгжил

Зуны амралтаа бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 6 зөвлөмж | Unread Today

  1. Ном унших: Зуны турш унших номын жагсаалт гаргаж, ном уншихад зориулсан цаг гаргах. Тэр тусмаа уран зохиолын ном унших нь таны төсөөллийн ертөнцийн хязгаарыг тэлэх болно.
  2. Сургалтанд хамрагдах: Хөгжим, гадаад хэл, программчлал гэх мэт шинэ ур чадвар эзэмших сургалтанд хамрагдах. Мөн танхимын бус цахим сургалт ч олон бий. Өөрийн сонирхсон чиглэлдээ төвлөрч суралцаж чадвал нэг зуны хугацаа танд хангалттай өөрчлөлтийг авчирна.
Гэртээ хийх зүйлс

How To Make Home Theater || DIY || 2.1 ch home theater circuit || Bluetooth

  1. Гэрийн кино театр: Гэртээ кино театр байгуулж, дуртай кинонуудаа найзуудтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ үзэх.
  2. Тоглоом тоглох: Ширээний тоглоом, видео тоглоом тоглож хөгжилдөх. Мөн өөрийн гараар тоглоом зохион бүтээж болно. Энэ талаар дэлгэрэнгүй заавар мэдээлэл интернэтэд цөөнгүй бий.
Хобби хөгжүүлэх

Pin on Recipes!

  1. Хоол хийх: Шинэ хоолны жор сурах, гэртээ хоол хийх. Загасчлал болон бусад хоббигоо хөгжүүлэн сонирхол нэгтэй йши нэ хүрээлэлтэй болох боломжтой.
  2. Цэцэрлэгжүүлэлт: Цэцэрлэгтээ болон өрөө тасалгаандаа шинэ ургамал тариалах, арчлах.
Эрүүл мэнд, сайн сайхан байдал

The Benefits of Hatha Yoga Practice | Auromere

  1. Иог, бясалгал хийх: Амрах, тайвшрахын тулд иог, бясалгал хийх. Ингэхдээ гэр, өөрийн өрөөндөө тайван орчин, уур амьсгалыг бий болгох нь илүү үр дүнтэй.
  2. Ууланд алхах: Ууланд алхаж, эрүүл агаарт гарч, биеэ чийрэгжүүлэх. Төлөвлөгөөт дасгал хийх.
Эдгээр санаанууд таны зуны амралтыг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тус дэм болно гэдэгт найдаж байна. 
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу