2024-2025 оны хичээлийн жилд бүх их дээд сургуульд элсэх элсэлтийн үйл ажиллагаа цахимаар явагдана. Зарим их, дээд сургуулийн элсэлтийн бүртгэлийн мэдээллийг хүргэж байна.
1. Монгол Улсын Их сургууль
МУИС-ийн элсэлтийн бүртгэл 2024 оны зургаадугаар сарын 03-ны 09:00 цагт эхэлж 2024 оны долоодугаар сарын 08-ны 12:00 цагт дуусна. Бүртгэл https://burtgel.num.edu.mn/ системээр явагдана.
МУИС-ийн нүүр хуудас: https://www.facebook.com/Elselt.NUM
2. Шинжлэх ухаан, Технологийн их сургууль
ШУТИС-ийн элсэлтийн бүртгэл 2024 оны тавдугаар сарын 30-нд эхэлж, ур чадварын бүртгэл долоодугаар сарын 07-ны өдрийн 18:00, бусад бүртгэл долоодугаар сарын 09-ны 18:00 цаг хүртэл https://elselt.edu.mn/ системээр явагдана. ШУТИС-ийн нүүр хуудас: https://www.facebook.com/www.must.edu.mn
3. Дотоод хэргийн их сургууль
ДХИС-ийн элсэлтийн бүртгэл 2024 оны дөрөвдүгээр сарын 25-нд эхэлж, долоодугаар сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл http://elselt.uia.gov.mn/home системээр явагдана. ДХИС-ийн нүүр хуудас: https://www.facebook.com/UniversityofInternalAffairs
4. Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургууль
АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэл 2024 оны зургаадугаар дугаар сарын 03-аас 2024 оны долоодугаар сарын 09-ний өдрийн 16:00 цаг хүртэл https://mnums.xcloud.mn/auth/login?ReturnUrl=%2F
системээр явагдана. АШУҮИС-ийн нүүр хуудас: https://www.facebook.com/mnums.edu.mn/
5. Санхүү, Эдийн засгийн их сургууль
СЭЗИС-ийн элсэлтийн бүртгэл 2024 оны тавдугаар сарын 01-нд эхэлж, долоодугаар сарын 06-ны өдөр хүртэл https://admission.ufe.edu.mn/ сайтаар явагдана. СЭЗИС-ийн нүүр хуудас: https://www.facebook.com/ufe.edu.mn/
6. Монгол Улсын Боловсролын их сургууль
МУБИС-ийн элсэлтийн бүртгэл Элсэлтийн нэгдсэн сан: https://burtgel.msue.edu.mn/ системээр явагдана. МУБИС-ийн нүүр хуудас: https://www.facebook.com/MSUE1951 холбоосоор элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
7.  Соёл урлагийн их сургууль
СУИС-ийн элсэлтийн бүртгэл 2024 оны тавдугаар сарын 15-нд эхэлж, 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл https://burtgel.mnuac.edu.mn/#/shome системээр явагдана. Нэмэлт мэдээллийг https://www.facebook.com/mnuac.edu.mn хуудсаар авна уу.
8. Хөдөө, Аж ахуйн их сургууль
ХААИС-ийн элсэлтийн бүртгэл 2024 оны дөрөвдүгээр сарын 29-нд эхэлж, 2024 оны долоодугаар сарын 19-ны өдөр хүртэл https://elselt.muls.edu.mn/ системээр явагдана. ХААИС-ийн нүүр хуудас: https://www.facebook.com/muls.mn/

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу