Долдугаар сарын 17-ны Лхагва гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
11:40 цагт: Морин хуурын олон улсын VII наадам Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд болж байна. Морин хуурын олон улсын наадмыг мэргэжлийн морин хуурчдын, морин хуур сонирхогчдын, морин хуур урлаачдын гэсэн гурван уралдаантай зохион байгуулж байна.
13:00 цагт: НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг И-баримт аппликэйшн болон “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулна.
-Сэлэнгэ аймгийн автомашины холбоог үүсгэн байгуулагч Отгонбаярын Жаргалсайханы нэрэмжит, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 100 жилийн ойд зориулсан автомашины бартаат замын уралдаан болно.
-Дорноговь аймгийн Алтанширээ, Баянхонгор аймгийн Баацагаан, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Төв аймгийн Бүрэн, Сэргэлэн, Хэнтий аймгийн Норовлин, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 100 жилийн ой болж байна.
-Архангай аймагт АРА фестиваль үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу