Цаг агаарын урьдчилсан төлөвөөр наймдугаар сарын 5-9 -нийг хүртэлх өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орох тул иргэд тээвэрчид үер усны аюулаас болгоомжилно уу!
Тодруулбал, 8 сарын 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно гэдгийг ОБЕГ, Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Мөн ирэх Пүрэв, Баасан гаригт энэ сарын 8,9-нд Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын нутгаар дахин усархаг аадар бороо орох төлөвтэй байна. Иймээс иргэд тээвэрчид саатсан ачаа бараа, автомашинаа энэ сарын 5-8-ны өдрүүдэд амжуулан татаж авахыг хичээгээрэй! Ирэх Баасан гаригт УБ- Чойр-Сайншанд-Замын Үүд чиглэлийн автозамд дахин үер бууж, хүндрэл саатал үүсэх магадлал өндөр байгааг анхаарна уу!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу