Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далай зах 4 дүгээр багийн нутаг “Арсайн буйраг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 266 км, Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 23км, Цагааннуур сумын төвөөс зүүн урд зүгт 55км, Ханх сумын төвөөс Баруун урд зүгт 67км-т/ 10 дугаар сарын 9-ний өдрийн 20:15:39 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг, мөн өдрийн 20:23 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудан болон газар хөдлөлтийн мэдээлэл дамжуулдаг дуут системээр ирүүлсэн аж.

Тус сумын Засаг даргаас тодруулахад сумын төвд чичирхийлэл мэдрэгдээгүй. Тус газрын ойролцоо малчин айл өрх байхгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгджээ.

Дашрамд дурдахад, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.

Б.САРУУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу