Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж эхэлсэн МоАХ-ны тэргүүн, экс Ерөнхийлөгч Х.Баттулга оны өмнө БНСУ руу дутаасан. Ингэхдээ өөрт нь хамааралтай нүүрс болон төмөр замын хэрэгт шалгагдаж байсан, ойр тойрны болон ЖАН-ынхаа залуусыг БНСУ-д дуудан авч ирж уулзаж, үүрэг чиглэл өгсөн гэдэг. Гэвч талцаж хуваагдсан Ардчилсан нам нэгдэж нийлэх сургаар яаралтай монголд ирж өөрийн удирдлага доор байдаг ҮБХ-ны нэр бүхий гишүүдийг хуралд оролцохгүй байхыг хатуу сануулан үүрэгдсэн байдаг. Ардчилсан намын даргаар сонгогдсон ч тамгагүйн эрхээр гудамжинд яваа Х.Баттулга АН-ын даргад нэр дэвшихээ зарлаад байсан “Нэг ардчилал” фракц, Увс бүлэглэлийн гишүүн гэгддэг Л.Гантөмөртэй уулзаж, түүнд итгэл үзүүлэхээ хэлсэн талаар намынхан ярьж байсан юм. С.Баярцогтыг ялуулахгүй байх бүх талын дэмжлэг үзүүлнэ гэсэн тохироотойгоор АН-ын ҮБХ-ны хурлаас Л.Гантөмөрийг ялуулах санхүүжилтээс эхлээд ҮБХ-ны 40 гишүүнийхээ саналыг хүртэл өгүүлэв.

АН-ын ҮБХ-ны хуралдаанаас 152 гишүүний санал авснаар Л.Гантөмөр намын даргын сунгаандаа тэргүүлсэн. Санал хураалтын өмнө Х.Баттулгын талын ҮБХ-ны 40 гишүүн Л.Гантөмөрийг дэмжсэнээр ийнхүү ялалт байгуулсан. Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, прокурор асан Д.Дорлигжав тэргүүтэй “Увс бүлэглэл”-ийнхэн нутгийн залуу Л.Гантөмөрийгөө дэмжиж сунгаанд торгон жолоо өргүүлсэн.

Тэгвэл намын даргын сунгаанд Л.Гантөмөрийг ялуулсан Х.Баттулгын Ардчилсан нам гэгдэх ЖАН-гийнхан 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн намын 10 гишүүний нэр, зургийг ил болгосон нь олны шүүмжлэлд өртөөд байгаа юм. Намын эв нэгдлээ хангахад хуруу хөдөлгөөгүй, дарга нарынхаа цүнхийг барьж, тэднийг өмгөөлж байснаас өөрөөр ямар ч гавьяагүй хүмүүсээ нэр дэвшүүлж байгаад бухимдаж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн ямар ч манлайлалгүй, үлбэгэр хүмүүс дэвшүүлбэл дэмжих боломжгүй гэдгээ намынх нь гишүүд илэрхийлээд эхэлжээ. Тэдгээрийг бодлого боловсруулах хэмжээний хүмүүс бус цүнх баригчаас төр түшигч болох хүсэлтэй албан тушаалын хурган амбицтай хүмүүс гэж харж байгаа юм. Л.Гантөмөр сунгаанд ялсан тул Х.Баттулгын Ардчилсан намынхан ийнхүү эхнээс нь тойрог хуваарилалт дээр нь хүмүүсээ зоохоор нэрсээ зарлаад эхэлсэн нь энэ юм. 2024 оны сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн эхний 10 залуугийн нэрсийг хүргэе.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт

АН-ын Намын байгуулалтын газрын дарга Ж.Өнөржаргал

АН-ын УТЗ-ийн гишүүн, ҮБХ-ны гишүүн П.Тогтохбаяр

АН-ын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд

БГД-ийн намын дарга, ҮБХ-ны гишүүн Ц.Одонтунгалаг

АН-ын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир

Дорнод аймгийн АН-ын дарга, ҮБХ-ны гишүүн У.Даш

АН-ын ҮБХ-ны гишүүн О.Батханд

АН-ын гишүүн П.Галиндэв

АН-ын ҮБХ-ны гишүүн Ш.Жандос нарын нэр байгаа юм. Эдгээ хүмүүс төр түшинэ гэвэл энэ улсын хувь заяа, ирээдүй хаашаа эргэх нь тунчиг эргэлзээтэй л харагдана. Хувь заяаны шоглоом гэдэг энэ л байх даа.

Э.БОЛД