Дээрх замын зураг олон нийтийн сүлжээгээр тархаж, иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна. Энэ нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 30 дугаар гудамжинд баригдсан зам аж. 

Бид энэ талаар Рашаант багийн Засаг дарга С.Эрдэнчимэгээс тодруулахад “30 дугаар гудамжны замыг автомашины дугуйн мөрөөр хийсэн юм. Замыг тавих ажлыг “Өлзийхутагийн наран” ХХК гүйцэтгэсэн. Энэ гудамжийг бол хийгээд дуусчихсан, удахгүй хүлээлгэж өгнө.  Автомашины өргөн зам тавихад төсөв, мөнгө их зарцуулагдах юм билээ. Бас манай нутаг намаг ихтэй. Тиймээс иргэдээс санал аваад, ийм зам хийхээр болсон юм. Манай багт 43 гудамж бий. Үүний зургаад нь ийм зам тавихаар төлөвлөөд, ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Гадуур ажилтай, завгүй явна”  гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу