Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалыг Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд дээд шатны өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, тавдугаар сарын 17-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. 

Тиймээс дараагийн Засаг даргаа сонгох талаар хэлэлцэхээр аймгийн Иргэдийн төлөөлөгчид өнөөдөр /2023.06.02/ хуралджээ. Хурлаар аймгийн ИТХ-ын МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Гомбосүрэнгийн Өнөрбаярыг нийт төлөөлөгчдийн 57.5 хувийн саналаар дэмжсэн байна..

Улмаар түүнийг Завхан аймгийн Засаг даргад томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.

Гомбосүрэнгийн Өнөрбаярын тухайд,

Төгссөн сургууль, мэргэжил

1997 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн 1-р дунд сургууль,
2001 онд МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль (Ph.D),
2013 онд Японы Кюшүгийн Их сургуулийг тус тус төгссөн.

Ажилласан байдал

2001-2003 МУИС-ийн НШУС-д цагийн багш
2003-2005 МУИС-ийн НШУС-д дагалдан багш
2005-2007 МУИС-ийн НШУС-д багш
2007-2009 МУИС-ийн НШУС-д дэд профессор
2005-2006 Үйлдвэр, Худалдааны Яаманд мэргэжилтэн
2006-2007 Барилга, Хот Байгуулалтын Яаманд хэлтсийн дарга
2008-2009 Гадаад Харилцааны Яаманд мэргэжилтэн
2009-2012 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2013-2016 УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, Ажлын албаны дарга
2016 оны есдүгээр сараас Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Төрийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн юм

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу